Нийтлэл 17

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 17:06

БНХАУ-ын Гуанжоу хотод 2011 оны 12 сарын 6-10-ны хооронд зохиогдсон 20 дахь удаагийн “ОЙ ТОГТООЛТЫН ДЭЛХИЙН АВАРГА”-н тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн Х.Хатанбаатар ахлагчтай оюуны спортын 4 тамирчин оролцож Монгол Улс багаараа БНХАУ болон БНФУ-ын дараа шагналт 3 дугаар байрт шалгарлаа.
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 16

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 17:05

Дэлхийн 76 орны 94 их, дээд сургуулийн 369 оюутан энэхүү олимпиадад оролцож авхаалж самбаа, ухаанаа уралдуулан сорьсон. Монгол Улсыг төлөөлөн оролцсон МУИС-ийн оюутны баг 123 оноогоор 43 дугаар байр, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийн баг 110,67 оноогоор 51 дүгээр байрт тус тус шалгарав. МУИС-ийн оюутан Энхтайваны Энхзаяа 1 дүгээр зэргийн диплом /Алтан медаль/, Батмөнхийн Ганболд 3 дугаар зэргийн диплом /Хүрэл медаль/ тус тус хүртсэн байна. ...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 15

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 17:02

Дэлхий дээр барагцаалбал 30 гаруй зүйлийн нэрс байдаг. Гүн хөх өнгөтэй хамгийн сайхан амттай жимс бөгөөд манай оронд Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар элбэг ургадаг. Эрүүл мэндийн ач холбогдлоор хамгийн чухал жимс бөгөөд дэлхий дахинаа нэрлэгдсэн супер арван хүнсний тоонд ордог аж. Хойд Америк Европ Азид нэлээд тархан ургадаг төдийгүй сүүлийн зуунд (ХХ) нэрсийг ихээхэн тарималжуулжээ. Америк нутгийн уугуул ард түмнүүдийн хүнсний үндсэн хэрэгцээ болж байжээ. Зэрлэгээр ургадаг нэрс уулархаг модтой бүс нутгаар элбэг ургах төдийгүй Канад, АНУ-д нэрсийг сүүлийн хагас зуун жилд их хэмжээг...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 14

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 17:01

100 грамм ханборгоцойд: Илчлэг-45, уураг -0.6 гр, өөх тос -0.1 гр, нүүрс ус -11.8 гр, чихэр -8.3 гр байдаг. Эмчилгээний ач холбогдол: Ханборгоцой бромелайн гэдэг сульпур буюу хүхэрт нэгдэл агуулсан уургийг задлагч ферментийг нэлээд хэмжээгээр агуулсан байдаг. Энэ нь мах, махан бүтээгдэхүүнийг зөв зохистойгоор шингэхэд чухал үүрэгтэйгээс гадна үрэвслийн эсрэг, хаван буулгах үйлчилгээтэй....
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 13

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:59

Шим мандалын тольт дор оршихуйн хүрдэнд эргэлдэгч бодьгал нугуудын амьдрал хэмээгч гайхам тогтолцоо нь, амьд биеийн үндсэн үйл ажиллагаа болох тасралтгүйгээр явагдах бодисын солилцоо юм. Үүний л учир амьсгалдаг хийгээд, агааргүйгээр амьдарлыг төсөөлөхийн аргагүй билээ. Учир иймийн тул амьсгалын эрхтэн систем, амьсгалах үйл ажиллагааны тухайд товчхон өгүүлэхийг зорив. Амьсгал гэдэг нь гадаад орчин бие махбодь хоёрын хоорондох хийн солилцоо юм. Өөрөөр хэлбэл агаараас хүчилтөрөгчийг бие махбодийн эд эсэд хүргэж, бодисын солилцооны дүнд биеийн эд эсэд үүссэн нүүрсхүчлийн хийг биеэс гадагшлуулах...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 12

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:57

Бөөр нь хэвлийн хөндийд, цээжний арванхоёрдугаар, бүсэлхийн гуравдугаар нугаламуудын хооронд хооронд байрладаг 10-12 см урттай, 4-5 см өргөн, хүний биеийн жингийн 0,5 хувийг эзлэх 150 гр орчим жинтэй хос эрхтэн юм. Маш ховор тохиолдолд төрөлхийн эмгэг, ганц бөөртэй хүн оношлогддог. Бөөр нь гадуураа бүрхүүл хальсаар хучигдсан, холтослог ба тархилаг давхраа бүхий цуллаг эрхтэн бөгөөд, гол судаснаас (aorta ) салаалсан бөөрний тараагуур судсаараа (renal artery) цусаар хангагддаг, бусад эрхтэнгүүдээс хорь дахин илүү цусан хангамжтай эрхтэн гэдэг. Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж нь нефрон юм. ...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 11

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:56

Алим сарнайн овгийн ургамал. Доторх нь цагаан, зажлахад шаржигнахчимээтэй. Гадна талаараа улаан, шар, ногоон голдуу өнгийн хальстай жимс бөлгөө. Дэлхий нийтээр хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг алимыг хүн төрөлхтөн одоогоос 5000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн төдийгүй неолитикийн эрин үетэй нас чацуу жимс хэмээн тооцдог. Грекийн эртний домогт хайрын жимс хэмээн нэрлэгдсэн алим нь хамгийн олон буюу 7500 шахам төрөл байгааг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Үүнээс зөвхөн 16 төрлийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг байна. АНУ-д 25 төрлийн алимыг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Америкчуудын ...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 10

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:54

Америкт үнэгүй юм гэж үгүй хэмээн зарим хүмүүс ярьдаг боловч хайвал боломжууд байдаг юм байна. Үүнээс нэгийг нь товч өгүүлрүүн: Чикаго хотын төв орчим байрладаг John H Stroger Jr Hospital of Cook County Ихэнхи хүмүүс энэ эмнэлэгийн талаар мэдээлэлтэй байдаг боловч зарим нэг мэддэггүй хүмүүст нь хэрэг болох болов уу хэмээн бодлоо. Хоёр сая монголчуудаас өвчтэй зовлонтой хүнийг нь тоолбол маш цөөхөн тоо гарч ирнэ. Гэтэл хорин сая хүнийг ч үнэгүй эмчилчих хүчин чадалтай том эмнэлэг John H Stroger Jr Hospital of Cook County гэж байдгийг хэзээний мэдэх боловч судалж үзээгүй байгаад ахын ма...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 9

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:53

Өнөөгийн монгол бүсгүйчүүд царайлаг болохыг хүсч их ч мөрөөдөн, элдэв арга зам хайх болжээ. Зарим нь царайлаг бус ээж аавдаа "гомдон" элдэв заслалаар өөрийгөө "өөрчлөн засварладаг " болсон гэнэ. Ийм байдлаар зарим нь өөрийгөө, заримыг нь ээж аав нь "танихгүй" шахам болж байгаа юм байхаа. Өнөөгийн залуус бусад хүмүүсийг харахдаа "царайлаг" ба "царайлаг бус" хэмээн ангилж харьцдаг болсон гэх. Зарим царайлаг оюутнуудыг эрдэмтэй багш нь зориудаар шалгалтанд нь "унагааж", үдшийн цагаар нэмэлт "давтлага" өгч "нэмэлт үйлчилгээ" гээр мэдлэгийг нь " үнэлдэг" болсон гэх....
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 8

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:51

.Биднийг бага байхад ДУРЛАЛ-ыг шоолцгоодог байж. Дурласан хүүүхдүүдийг "Тэр тэрэнтэй явдаг гэнэ" хэмээн шоолонгуй хэлэлцэх. Гэсэн хэрнээ хүн болгон л дурлахыг хүсэцгээнэ. Хэн нэгэнд дурлахаараа учиргүй ичиж зовон бусдаас нуух гэж аргаа л барна. Бие биетэйгээ болзож уулзахдаа хүртэл "хүн амьтан харчих вий" хэмээн сэрвэлзэн болгоомжилж, нэг л тухгүй бас ёс төдий үг хэлэлцэнэ. Гэхдээ л хэрдээ аз жаргалтай. Хэн нэгний шоолох муулахыг сонсоод сэтгэлдээ л "өмөөрөн" хайрлана. Үнсэхдээ хүртэл ичингүйрч, сэтгэлийн гүнээс ундрах хайраа духан дээр нь "үнэрлэн" илчилнэ. Хариу талархал болгон ханхар цээжий...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих