2012-03-14
Нийтлэл 15

Дэлхий дээр барагцаалбал 30 гаруй зүйлийн нэрс байдаг. Гүн хөх өнгөтэй хамгийн сайхан амттай жимс бөгөөд манай оронд Хөвсгөл, Хэнтий, Хангайн уулархаг нутгаар элбэг ургадаг. Эрүүл мэндийн ач холбогдлоор хамгийн чухал жимс бөгөөд дэлхий дахинаа нэрлэгдсэн супер арван хүнсний тоонд ордог аж. Хойд Америк Европ Азид нэлээд тархан ургадаг төдийгүй сүүлийн зуунд (ХХ) нэрсийг ихээхэн тарималжуулжээ. Америк нутгийн уугуул ард түмнүүдийн хүнсний үндсэн хэрэгцээ болж байжээ. Зэрлэгээр ургадаг нэрс уулархаг модтой бүс нутгаар элбэг ургах төдийгүй Канад, АНУ-д нэрсийг сүүлийн хагас зуун жилд их хэмжээгээр тарималжуулан ашигладаг болсон. Нэрсний фармерын, аж ахуйнууд олноороо өрсөлдөн үүнийг даган нэрсний зарим нэг шинэ сорт хүртэл гаргаж авах болжээ. Европод зэрлэгээр ургадаг нэрс жимс нь ховор боловч маш ихээр тарималжуулсан аж. Австрали тивд нэрс хамгийн залууд тооцогддог ба таримал нэрсийг хүнсэндээ харьцангуйгаар хамгийн сүүлд хэрэглэдэг болсон ажээ.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax