2012-03-14
Нийтлэл 18

Өөрийн авьяас чадвараар дэлхийн шилдэг 50 их сургуульд суралцах эрх авсан оюутан залуучуудын сургалтын төлбөрийг Засгийн газар бүрэн даахаар боллоо. Энэхүү боломжийг баталгаажуулсан нэгэн арга хэмжээ өнөөдөр Төрийн ордонд болсон юм. 2008-2010 оны математик, физик, хими, биологи, мэдээллийн технологийн улсын олимпиадын эхний гурван байрт шалгарсан болон олон улсын олимпиадад оролцсон Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1-3 дугаар дамжаанд суралцаж байгаа оюутнууд энэхүү хөтөлбөрт хамрагдах юм байна.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax