2012-03-14
Нийтлэл 13

Шим мандалын тольт дор оршихуйн хүрдэнд эргэлдэгч бодьгал нугуудын амьдрал хэмээгч гайхам тогтолцоо нь, амьд биеийн үндсэн үйл ажиллагаа болох тасралтгүйгээр явагдах бодисын солилцоо юм. Үүний л учир амьсгалдаг хийгээд, агааргүйгээр амьдарлыг төсөөлөхийн аргагүй билээ. Учир иймийн тул амьсгалын эрхтэн систем, амьсгалах үйл ажиллагааны тухайд товчхон өгүүлэхийг зорив. Амьсгал гэдэг нь гадаад орчин бие махбодь хоёрын хоорондох хийн солилцоо юм. Өөрөөр хэлбэл агаараас хүчилтөрөгчийг бие махбодийн эд эсэд хүргэж, бодисын солилцооны дүнд биеийн эд эсэд үүссэн нүүрсхүчлийн хийг биеэс гадагшлуулах үйлдэл юм. Гэхдээ энэ нь цусаар дамжин явагддаг. Хийн нэвчилтийн хуулиар, уушгины цулцанд хүчилтөрөгч цусанд нэвчиж цааш цусны эргэлтээр эд эсэд дамжин зөөвөрлөгддөг. Чухамдаа уушигны тараагуур судсанд хүчилтөрөгч нь цусны улаан эсдэх гемоглобинтой холбогдсоны дараа л зөөвөрлөгдөнө. Хүний цус 700-800г гемоглобиныг агуулж,1л орчим хүчилтөрөгчийг шингээдэг. Амьсгалах нь биомеханикийн хөдөлгөөн юм.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax