2012-03-14
Нийтлэл 8

.Биднийг бага байхад ДУРЛАЛ-ыг шоолцгоодог байж. Дурласан хүүүхдүүдийг "Тэр тэрэнтэй явдаг гэнэ" хэмээн шоолонгуй хэлэлцэх. Гэсэн хэрнээ хүн болгон л дурлахыг хүсэцгээнэ. Хэн нэгэнд дурлахаараа учиргүй ичиж зовон бусдаас нуух гэж аргаа л барна. Бие биетэйгээ болзож уулзахдаа хүртэл "хүн амьтан харчих вий" хэмээн сэрвэлзэн болгоомжилж, нэг л тухгүй бас ёс төдий үг хэлэлцэнэ. Гэхдээ л хэрдээ аз жаргалтай. Хэн нэгний шоолох муулахыг сонсоод сэтгэлдээ л "өмөөрөн" хайрлана. Үнсэхдээ хүртэл ичингүйрч, сэтгэлийн гүнээс ундрах хайраа духан дээр нь "үнэрлэн" илчилнэ. Хариу талархал болгон ханхар цээжийг нь налах дор хан уул мэт түшиг, бас булгилах зүрхний "хайр буцлах" цохилтыг мэдрэгдэнэ. "Сайхан хайр гэж байдаг юм шүү, олдвол битгий алдаарай" гэж сургадаг ч сайхан хайр нь дэндүү олон байсан.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax