2012-03-14
Нийтлэл 11

Алим сарнайн овгийн ургамал. Доторх нь цагаан, зажлахад шаржигнахчимээтэй. Гадна талаараа улаан, шар, ногоон голдуу өнгийн хальстай жимс бөлгөө. Дэлхий нийтээр хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг алимыг хүн төрөлхтөн одоогоос 5000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн төдийгүй неолитикийн эрин үетэй нас чацуу жимс хэмээн тооцдог. Грекийн эртний домогт хайрын жимс хэмээн нэрлэгдсэн алим нь хамгийн олон буюу 7500 шахам төрөл байгааг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Үүнээс зөвхөн 16 төрлийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг байна. АНУ-д 25 төрлийн алимыг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Америкчуудын дунд хийсэн судалгаагаар нэг хүн жилд дунджаар 120 ширхэг буюу 25-30 кг орчим алим иддэг байна. Энэ нь төдийлөн хангалттай үзүүлэлт биш бөгөөд алим жимснээс авах тэжээллэг бодисын хэмжээг хангаж чадахгүй аж
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax