Нийтлэл 12

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:57

Бөөр нь хэвлийн хөндийд, цээжний арванхоёрдугаар, бүсэлхийн гуравдугаар нугаламуудын хооронд хооронд байрладаг 10-12 см урттай, 4-5 см өргөн, хүний биеийн жингийн 0,5 хувийг эзлэх 150 гр орчим жинтэй хос эрхтэн юм. Маш ховор тохиолдолд төрөлхийн эмгэг, ганц бөөртэй хүн оношлогддог. Бөөр нь гадуураа бүрхүүл хальсаар хучигдсан, холтослог ба тархилаг давхраа бүхий цуллаг эрхтэн бөгөөд, гол судаснаас (aorta ) салаалсан бөөрний тараагуур судсаараа (renal artery) цусаар хангагддаг, бусад эрхтэнгүүдээс хорь дахин илүү цусан хангамжтай эрхтэн гэдэг. Бөөрний бүтэц үйл ажиллагааны нэгж нь нефрон юм. ...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 11

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:56

Алим сарнайн овгийн ургамал. Доторх нь цагаан, зажлахад шаржигнахчимээтэй. Гадна талаараа улаан, шар, ногоон голдуу өнгийн хальстай жимс бөлгөө. Дэлхий нийтээр хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг алимыг хүн төрөлхтөн одоогоос 5000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж ирсэн төдийгүй неолитикийн эрин үетэй нас чацуу жимс хэмээн тооцдог. Грекийн эртний домогт хайрын жимс хэмээн нэрлэгдсэн алим нь хамгийн олон буюу 7500 шахам төрөл байгааг эрдэмтэн судлаачид тогтоожээ. Үүнээс зөвхөн 16 төрлийг хүнсэнд өргөнөөр хэрэглэдэг байна. АНУ-д 25 төрлийн алимыг хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрдөг. Америкчуудын ...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 10

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:54

Америкт үнэгүй юм гэж үгүй хэмээн зарим хүмүүс ярьдаг боловч хайвал боломжууд байдаг юм байна. Үүнээс нэгийг нь товч өгүүлрүүн: Чикаго хотын төв орчим байрладаг John H Stroger Jr Hospital of Cook County Ихэнхи хүмүүс энэ эмнэлэгийн талаар мэдээлэлтэй байдаг боловч зарим нэг мэддэггүй хүмүүст нь хэрэг болох болов уу хэмээн бодлоо. Хоёр сая монголчуудаас өвчтэй зовлонтой хүнийг нь тоолбол маш цөөхөн тоо гарч ирнэ. Гэтэл хорин сая хүнийг ч үнэгүй эмчилчих хүчин чадалтай том эмнэлэг John H Stroger Jr Hospital of Cook County гэж байдгийг хэзээний мэдэх боловч судалж үзээгүй байгаад ахын ма...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 9

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:53

Өнөөгийн монгол бүсгүйчүүд царайлаг болохыг хүсч их ч мөрөөдөн, элдэв арга зам хайх болжээ. Зарим нь царайлаг бус ээж аавдаа "гомдон" элдэв заслалаар өөрийгөө "өөрчлөн засварладаг " болсон гэнэ. Ийм байдлаар зарим нь өөрийгөө, заримыг нь ээж аав нь "танихгүй" шахам болж байгаа юм байхаа. Өнөөгийн залуус бусад хүмүүсийг харахдаа "царайлаг" ба "царайлаг бус" хэмээн ангилж харьцдаг болсон гэх. Зарим царайлаг оюутнуудыг эрдэмтэй багш нь зориудаар шалгалтанд нь "унагааж", үдшийн цагаар нэмэлт "давтлага" өгч "нэмэлт үйлчилгээ" гээр мэдлэгийг нь " үнэлдэг" болсон гэх....
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 8

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:51

.Биднийг бага байхад ДУРЛАЛ-ыг шоолцгоодог байж. Дурласан хүүүхдүүдийг "Тэр тэрэнтэй явдаг гэнэ" хэмээн шоолонгуй хэлэлцэх. Гэсэн хэрнээ хүн болгон л дурлахыг хүсэцгээнэ. Хэн нэгэнд дурлахаараа учиргүй ичиж зовон бусдаас нуух гэж аргаа л барна. Бие биетэйгээ болзож уулзахдаа хүртэл "хүн амьтан харчих вий" хэмээн сэрвэлзэн болгоомжилж, нэг л тухгүй бас ёс төдий үг хэлэлцэнэ. Гэхдээ л хэрдээ аз жаргалтай. Хэн нэгний шоолох муулахыг сонсоод сэтгэлдээ л "өмөөрөн" хайрлана. Үнсэхдээ хүртэл ичингүйрч, сэтгэлийн гүнээс ундрах хайраа духан дээр нь "үнэрлэн" илчилнэ. Хариу талархал болгон ханхар цээжий...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 7

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:50

Одоогийн байдлаар Америк оронд 300 орчим сая хүн амынх нь 10 хувьтай тэнцэх хэмжээний ЦАГААЧИД байдаг гэдэг. Эдгээр цагаачид энэ орны эдийн засагт тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлдэг хэдий ч бага бус хэмжээний балаг болдог. Дэлхийн маш олон орноос хүмүүс Америк орныг мөрөөдөж, энэ орон руу тэмүүлнэ. Хүний эрх нь зөрчигдсөн болон хөгжил дорой буурай орны иргэдийн хувьд Америк орон газар дээрх ДИВААЖИН. Тэд өөрсдийн боломжоо ашиглан энэ оронд хөл тавьсан л бол энэ орон тэдний хувьд ЭХ ОРОН нь болж тэд хэзээ ч төрөлх орон руугаа буцах тухай бодохгүй. Тийм болохоор өдгөөгийн АНУ-д цагаачдын асууд...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 6

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:47

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд барих орон сууцны барилга, хотхон, хорооллыг жагсаалтыг танилцуулж байна. “Иргэдийг орон сууцны хөнгөлөлттэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”-д тухайн зээлдэгч анх удаа орон сууц авахаар хүсэлт гаргасан, сард төлөх зээл, хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 3 сарын дундаж цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй, банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх ёстойг ч заасан....
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 5

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:38

Элэг нэгт Монголчууд Та бүхнийг "Бид Монголдоо Хайртай" АНУ дахь аялан тоглолтод хүрэлцэн ирэхийг урьж байна. Тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин , ард түмэндээ “Завхан” –ы хэмээн алдаршсан зохиолын дууны нэрт мастер С.Батсүх, хошин урлагийн, элэглэлийн нэртэй төлөөөлөгч СТА жүжигчин Чапи, алдарт дуучин Банзрагчийн “амидаа” түүний сэтгэлд хоногшсон олон сайхан дууг бидэнд буухиалан хүргэж буй дуучин Л.Банзрагч нар оролцоно....
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 4

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:33

Дэлхийн толгой баячууд хааш хаашаагаа үсрээд л метр гаруйтай зотон даавуун дээр тосон будгаар бүтээсэн, ихэвчлэн этгээд, модернист чиглэлийн нэрд гарсан уран зургуудыг булаалдан үнэ хаялцаж, хэдэн арван сая, бүр сүүлдээ 100 гаруй сая ам.доллараар үнэ худалдан авч байна. Санхүү, эдийн засгийн хямрал дэлхийг нөмөрсөн ч тэдний энэ утгагүй мэт уралцаан, уралдаан намжсангүй, харин бүр эсрэгээр улам идэвхжлээ. Үүнийг хэрээс хэтэрсэн бэл бэнчинтэй дээдсийн зугаа, моод, өрөөл бусдынхаа дээр гарч өөрсдийгөө дөвийлгөх арга гэж үзэх нь бий. Гэтэл уран зураг гэдэг мэддэггүйд нь эрээн цоохор, мэддэгт нь үн...
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих

Нийтлэл 3

бичсэн: Сургалтын блог, 2012-03-14, 16:31

Чингис хаан ном 500 даваанд яллаа. Монгол хэмээх нэгэн нэрийг Ертөнцийн чихэнд дуурсгалаа. Mонгол хэмээх нэгэн нэрийг бид хамтаар ахин дуурсгаж чадлаа. Уухай уухай уухай.
төрөл:Нийтлэл
сэтгэгдэл: | Сэтгэгдэл бичих